Нүүр хуудасМэдээМХЕГ: Кран унаж зам байгууламж эвдэрсэн осол гарлаа

МХЕГ: Кран унаж зам байгууламж эвдэрсэн осол гарлаа

Нийслэлийн Баянгол дүүргийн гуравдугаар хорооны нутагт “Оршил констракшн” ХХК-ийн барилга дээр угсарч байсан кран унажээ.

Урьдчилсан дүгнэлтээр краны хийц, эд ангийн гэмтлээс болж осол гарсан гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч П.Дашдаваа мэдээллээ.

Ослын улмаас зам байгууламж эвдэрсэн бөгөөд автомашины хөдөлгөөн сийрэг шөнийн цагаар гарсан тул хүний эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учраагүй аж.

Ослыг нарийвчлан шалгаж байна. Урин дулааны улирал болж, барилгын ажил эхэлж байгаатай холбоотойгоор аж ахуйн нэгжүүд, иргэд техникийн бүрэн бүтэн байдлыг анхаарах, дотоод хяналт, үзлэг шалгалтыг тогтмол хийх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж аливаа осол эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг  зөвлөж байна.

Эх сурвалж: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН