1 C
Ulaanbaatar
Баа, 26 2 сар 2021 05:53:17
Нүүр хуудас Бусад М.Оюунчимэг: Хувь хүний орлогын татвар нэмсэн хуульдаа өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-аар ойрын...

М.Оюунчимэг: Хувь хүний орлогын татвар нэмсэн хуульдаа өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-аар ойрын үед хэлэлцэнэ

2018 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Хувь хүний орлогын албан татварын тухай хууль хэрэгжиж эхэлснээр 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай иргэдийн татвар нэмэгдсэн.

Татварын нэмэгдлийг иргэд эсэргүүцэж байгаа бөгөөд энэ талаар хүсэлтээ УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд олноор ирүүлжээ.

Тус байнгын хорооны дарга М.Оюунчимэг өнгөрсөн пүрэв гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр “Иргэдийн татвар нэмсэн хуульдаа өөрчлөлт оруулах саналыг манай байнгын хорооноос УИХ-д хүргүүлэхээр шийдэж, УИХ-ын даргын зөвлөлийн хуралдаанаар оруулсан. Энэ хуулийг удахгүй чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсон. Иргэдээс татварын нэмэгдлийг эсэргүүцсэн 9000 гаруй өргөдөл ирсэн учир бид энэ хуульд өөрчлөлт оруулах талаар санаачилга гарган ажиллаж байна” гэж хэллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН