Нүүр хуудасМэдээ"Нарантуул"-д худалдаа эрхлэгчдийг энэ сарын 30-наас дархлаажуулна

“Нарантуул”-д худалдаа эрхлэгчдийг энэ сарын 30-наас дархлаажуулна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан задгай талбайд худалдаа эрхлэгчдийг хамгийн өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа гэж үзэн вакцинжуулах хүсэлтийг холбогдох газруудад уламжилж, “Нарантуул”, “Баялаг ундраа”, “Дүнжингарав” зэрэг томоохон худалдааны төвүүдэд худалдаа эрхэлдэг хүмүүсийг нэн даруй буюу энэ сарын 30-ны өдрөөс вакцинжуулах ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

“Нарантуул” олон улсын худалдааны төвд 8000 орчим түрээслэгч худалдаа, үйлчилгээ эрхлэн, иргэдэд үйлчилдэгээс задгай талбайд худалдаа эрхлэгч 4700 орчим иргэн вакцинжуулалтад хамрагдах хүсэлтээ ирүүлсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН