Иргэд хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарах шаардлагатай.
Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
Хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “Үргэлжлүүлж явах” эсэх сонголтыг хийх;
Хэрвээ шилжилт хөдөлгөөн хийх бол 2026 оны 08 дугаар сарын 07-оос өмнө баталгаажуулсан байх хэрэгтэй.
Харин сургуулийн өмнөх боловсролын үргэлжлүүлэн сурах хүүхдүүдийн мэдээлэл цэцэрлэг дээрээ шууд баталгаажна.
2026-2027 оны хичээлийн жилд УЛСЫН ХЭМЖЭЭНД 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах хэрэгцээ үүссэн. Үүний 126,827 хүүхэд нь нийслэлд хамаарч байгаа юм





