Нүүр хуудасМэдээНИЙСЛЭЛ: Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа...

НИЙСЛЭЛ: Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч хатагтай Биате Дастелтэй уулзлаа. Уулзалтаар хүүхдэд ээлтэй, аюулгүй, хүртээмжтэй хотыг хөгжүүлэх зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо. 

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. Бид хамтын ажиллагааны таван чиглэлд эхлүүлсэн ажлуудаа улам сайжруулах, шинэ төслүүдэд хамтран ажиллахад бүрэн нээлттэй байна. Агаарын бохирдол, хөрс, усны бохирдол зэрэг хотын тулгамдсан асуудлууд хүүхдийн эрүүл мэнд, хөгжилд нөлөөлж байна. Энэ чиглэлээр Хүүхдийн сангийн хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, дэмжлэгийг бид өндрөөр үнэлж, хамтран ажиллаж байна” гэлээ. 
Мөн тэрбээр цаашид уур амьсгалын өөрчлөлт, үер усны эрсдэл нэмэгдэж буй нөхцөлд гамшгийн эрсдэлийг бууруулах, хотын тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх боломжийг эрэлхийлж байгаа талаар хэлсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН