Нүүр хуудасМэдээНИЙСЛЭЛ: Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ

НИЙСЛЭЛ: Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ

Баянзүрх дүүргийн 7, 17, 38 дугаар хорооны нутаг дэвсгэр ”Харуул алтай” хотхон орчмоос “Да хүрээ” гудамж хүртэлх авто замыг тавдугаар сарын 18-ны 22:00 цагаас тавдугаар сарын 21-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж асфальт бетоноор хучин шинэчилнэ. Мөн хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн худгийн таг өндөрлөх, тэмдэг тэмдэглэгээний ажлыг хийнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН