Нүүр хуудасМэдээНийт сонгогчдын 42.2 хувийг залуучууд эзэлж байна

Нийт сонгогчдын 42.2 хувийг залуучууд эзэлж байна

ҮСХ-ны мэдээлснээр, УИХ-ын энэ удаагийн сонгуульд оролцож санал өгөх эрхтэй иргэдийн 42.2 хувийг 35 болон түүнээс доош насны залуус эзэлж байна. 

Гэвч залуучуудын сонгуульд оролцох идэвх тааруу байгааг Монгол дахь “Дотоодын шилжилт хөдөлгөөнийг ойлгож удирдах нь” төслөөс мэдээлэв. Аймаг, орон нутгаас нийслэлд шилжин суурьшиж буй залуучууд оршин суух газраа албан ёсоор бүртгүүлж чадахгүй байгаагаас сонгуульд санал өгөх эрхгүй болдог байна. 

НҮБ-ын төрөлжсөн байгууллагын нэг Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас 2018 онд манай улсад хийсэн судалгаагаар нийслэл Улаанбаатар хотод шилжин ирэгсдийн дийлэнх нь 20-39 насны иргэд байгаагаас хамгийн багадаа тал хувь нь оршин суух газраа албан ёсоор бүртгүүлж чадаагүй байна.

Энэ нь сүүлийн жилүүдэд шилжилт суурьшилт эрчимжиж, иргэд залуучууд нийслэлд олноор ирж байгаатай холбоотой. Тодруулбал, шилжин ирэгсэд ирсэн даруйдаа оршин суух газраа сонгох, бичиг баримтаа шилжүүлэх, ОСГ-ны хороонд бүртгүүлэх зэрэгт хугацаа алддагтай холбоотой байна. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН