Монгол Улсын Засгийн газрын 45 дугаар тогтоол, УОК-ын даргын баталсан “Коронавируст халдвар /КОВИД-19/-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-ын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 03 дугаар сарын 10-ны өдрийн хугацаанд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын нийтийн үйлчилгээтэй 2300 орчим аж ахуйн нэгж, иргэнд давхардсан тоогоор 8262 удаа хяналт тавьж, зөвлөмж, мэдэгдлийг хүргүүлэн, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж ажилласан байна.
Шалгалтаар QR код байршуулаагүй, ажилтан, үйлчлүүлэгчдийн биеийн халууныг хэмждэггүй, тусгай өрөө “VIP”, караокены өрөөний талбайн багтаамжийн 50 хувиас хэтрэхгүй байхаар тооцож үйлчлээгүй, микрофоны нэг удаагийн бүрхэвч уутыг үйлчлүүлэгч тус бүр дээр солих, үйлчилгээний дараа микрофон, дууны цэсийг цэвэрлэх, халдваргүйжүүлээгүй зэрэг зөрчлүүд илэрсэн.
Тиймээс Мэргэжлийн хяналтын байгууллагаас тухайн зөрчлүүдийг арилгуулах арга хэмжээ авч, арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа.
НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР