Нүүр хуудасМэдээНОБГ: Ногоон бүсэд ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна

НОБГ: Ногоон бүсэд ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна

Нийслэлийн ногоон бүс хуурайшилт ихтэй байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж байна. Нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Байгаль орчны газар, Тээврийн цагдаагийн газрын хамтарсан бүрэлдэхүүн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл хяналтын үүргийг өдөр бүр гүйцэтгэж аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Ногоон бүсэд зорчихдоо

Цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх

Тамхи, шүдэнзний ил галыг бүрэн унтраах

Яндангийн оч баригчтай машинаар зорчих

Гэр сууц, хашааг тойруулж түймрээс хамгаалах зурвас татах

Айл өрхүүд хашааны шар өвсийг шатаахгүй байх

Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэж ой, хээрийн түймрээс сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг онцгойлон анхааруулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН