Нүүр хуудасМэдээНӨАТ-ын буцаан олголт иргэдийн дансанд орж байна

НӨАТ-ын буцаан олголт иргэдийн дансанд орж байна

2020 оны дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголт иргэдийн дансанд орж эхэлжээ. Өнгөрсөн оны сүүлийн улиралд нэг сая 18 мянга 314 иргэнд 43.7 тэрбум төгрөгийг буцаан олгохоор байгаа юм. Харин мөн оны III улиралд 993,469 иргэнд 43.4 тэрбум төгрөгийг буцаан олгож байсан.

Иргэдийн ebarimt системд бүртгүүлсэн мэдээлэл НӨАТ-ын тухай хуулийн 5.1 дэх заалтыг хангасан эсэхийг Татварын албанаас хянаж дуусаад, ажлын хоёр хоногт багтаан Сангийн яам руу руу шилжүүлэх журамтай байдаг. Сангийн яамнаас Төрийн сангийн буцаан олголтын тусгай данс руу ажлын 20 хоногт багтаан санхүүжилтийг өгч, Төрийн сан ажлын гурав хоногт иргэдийн данс руу шилжүүлдэг юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН