Нүүр хуудасМэдээОБЕГ: ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРИЙН ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙГАА ТУЛ СОНОР, СЭРЭМЖТЭЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЖ...

ОБЕГ: ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРИЙН ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙГАА ТУЛ СОНОР, СЭРЭМЖТЭЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА

Ихэнх нутгаар түймрийн аюултай буюу ой, хээрийн гал түймэр гарах нөхцөл бүрдээд байна.

Хаврын улиралд өнжмөл өвс, унанги мод ихээр хуримтлагдах, хур тунадас, чийгийн дутагдлын улмаас хуурайшилт үүсэх, салхины хурд, хүч нэмэгдэж, шуургатай өдрийн тоо олшрох зэрэг олон талын нөхцлийн улмаас ой, хээрийн түймэр гарах нөхцөл бүрддэг.

Ийм эрсдэлтэй цаг үед ой, хээрт хаясан тамхи, бүрэн унтраалгүй ил задгай хаясан үнс, нурам зэргээс шалтгаалан ой, тал хээрийн түймэр үүдэн гарч байна. Тиймээс иргэн бүр ой, хээрт явахдаа сонор сэрэмжтэй байж, галын аюулаас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН