Нүүр хуудасМэдээОБЕГ: Хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит шагналыг сургагч ахлагч Б.Ганбаатар хүртлээ

ОБЕГ: Хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит шагналыг сургагч ахлагч Б.Ганбаатар хүртлээ

Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Үндэсний аврах бригадыг 2006 онд Хувьсгалт тэмцлийн нэрт зүтгэлтэн, хурандаа генерал Сандивын Равдангийн нэрэмжит болгосноор түүний үр хүүхдүүд нь С.Равдангийн нэрэмжит шагналыг тухайн жилдээ ажил үйлсээрээ тэргүүлсэн алба хаагчийг шагнадаг болсон уламжлалтай.

 Хурандаа Генерал С.Равдангийн мэндэлсний 117 жилийн ой, нэрэмжит шагнал гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр Үндэсний аврах бригадад боллоо.

Хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит шагналыг энэ жил Үндэсний аврах бригадын Агаарын ажиллагааны салбарын ахлагч, сургагч ахлагч Б.Ганбаатар хүртсэн юм.

Түүнчлэн эрхэм генералтай мөр зэрэгцэн ажиллаж байсан ахмад дайчид хүрэлцэн ирж албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн албан хаагчдын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, техник тоног төхөөрөмжтэй танилцан, албаны музейн үзмэрүүдийг сонирхлоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН