Нүүр хуудасМэдээОБЕГ: “Цэргийн байрзүйг үйл ажиллагаандаа ашиглах аргачлал” сэдэвт сургалт эхэллээ

ОБЕГ: “Цэргийн байрзүйг үйл ажиллагаандаа ашиглах аргачлал” сэдэвт сургалт эхэллээ

ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас Үндэсний батлан хамгаалахын их сургуультай хамтран зохион байгуулж байгаа “Цэргийн байрзүйг үйл ажиллагаандаа ашиглах аргачлал” сэдэвт сургалт НОБГ-т эхэллээ.

Цэргийн байрзүйн зургийн ашиглалт, бодлого-төлөвлөлтийн, шийдвэрийн даргын ажлын, маршийн зураг үйлдэх, хөтлөх мэдлэг, дадлага, ур чадварыг олгох зорилготой тус сургалтад төв, орон нутгийн  Онцгой байдлын байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтнүүд хамрагдаж байна.

Энэ сарын 26-ныг хүртэл үргэжлэх тус сургалтаар байрзүйн зургийг уншиж, судлах аргачлал, зураг дээр хэмжилт хийх, зургаар газар орон дээр зүг чиг баримжаалах, шийдвэр болон маршийн зураг болоод бодлого-төлөвлөлтийн зураг зэрэг сэдвийн хүрээнд онолын болон дадлага хосолсон хэлбэрээр алба хаагчдад мэдлэг олгох юм 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН