Нүүр хуудасМэдээОрон нутгийн 40 эмнэлэгт дизель мотор хандивлалаа

Орон нутгийн 40 эмнэлэгт дизель мотор хандивлалаа

Мобиком Корпораци ХХК Нийгмийн хариуцлагын бодлогынхоо дагуу орон нутгийн 40 нэгдсэн эмнэлэгт эрчим хүчний нөөц эх үүсвэр бий болгох дизель моторыг хандивлалаа.

Ингэснээр эдгээр эмнэлгүүд цахилгааны доголдол тасалдал үүссэн тохиолдолд хийх яаралтай түргэн тусламж, яаралтай хагалгааг хэвийн үргэлжлүүлэх нөхцөл боломж бий болж, эрдэнэт хүний амь эрсдэхээс сэргийлэх, цахилгааны тасалдлаас үүдсэн сөрөг үр дагаврыг арилгах боломжтой болж байна.

Мобиком Корпораци компанийн хувьд өмнө нь  Онцгой байдлын Ерөнхий газарт ой хээрийн түймэр унтраагч тоног төхөөрөмж, ЭНЭМҮТ-д хүчил төрөгчийн өтгөрүүлсэн аппарат, зөөврийн оношилгооны аппарат, 2-р төрөх эмнэлгийн барилгын засвар, сумын эмнэлгүүдийн их засварын ажил, Дархан хотын саажилттай хүүхдүүдийн сувилал цэцэрлэгийн засвар, сум багийн эмч нарт анхан шатны тусламжийн иж бүрдэл, 1-р амаржих газарт NANO технологийн угаалгын машин зэрэг буцалтгүй тусламжийг үзүүлж байсан билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН