-2 C
Ulaanbaatar
Пүр, 25 2 сар 2021 18:39:34
Нүүр хуудас Мэдээ Орон сууцны урьдчилгааг 25% болгож бууруулах санал боловсруулна

Орон сууцны урьдчилгааг 25% болгож бууруулах санал боловсруулна

Энэ жилээс эхлэн ипотекийн найман хувийн хүүтэй зээлийн санхүүжилтийг Засгийн газар хариуцахаар болсон. Энэ жил улсын төсөвт 120 тэрбум төгрөг суусан бол зээлийн эргэн төлөлтийн 200 тэрбум төгрөгийг импотекийн зээлд зарцуулах юм. харин салбар яамнаас урьдчилгааг 25% болгох, зээлийн хүүг хөдөө орон нутагт болон гэр хороололд 7% байх санал гаргаж байна. Гэхдээ эцсийн шийдийг ЗГ гаргах юм.  Ипотекийн найман хувийн зээл гарснаас хойш зээлийн эх үүсвэрийг Монголбанк хариуцаж ирсэн. Харин энэ жилээс эхлэн ипотекийн зээлийн санхүүжилтийг засгийн газар бүрэн хариуцахаар болж 2018 оны төсөвт 120 тэрбум төгрөг суулгаад байна. Ингээд энэ жил 320 тэрбум төгрөгийг ипотекийн зээлд зарцуулахаар болж байна. Энэ жилийн санхүүжилт ипотекийн зээлд хангалттай хүрэлцэхгүй ч цаашдаа ипотекийн зээлийн санг өсгөхийн тулд тэтгэврийн сан, нийгмийн даатгалын сангаас нэмэгдүүлэхээр судлаж байгаа тухай өмнө нь салбарын сайд хэлж байсан. Үүнээс гадна  зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхийн тулд зах зээлд бонд гаргах, олон улсын зээл тусламжийг судалж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар 32 мянган орон сууц эзнээ хүлээж байна. Үүний 11-15 мянган орон сууц нь Энгийн, стандартын орон сууц байгаа бол үлдсэн нь тансаг зэрэглэлийн орон сууц байгаа юм. гэвч иргэдийн дунд мкв нь 1,5 сая төгрөгийн орон сууцанд орох хүсэлтэй байгаа ч ихэнх нь 2 сая орчим төгрөгийн үнэтэй байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН