5.1 C
Ulaanbaatar
Мяг, 21 9 сар 2021 10:59:27
Нүүр хуудасМэдээОХУ-ын Татарстан улс хүчтэй салхины улмаас гэрэл цахилгаангүй болжээ

ОХУ-ын Татарстан улс хүчтэй салхины улмаас гэрэл цахилгаангүй болжээ


МОСКВА ХОТООС МАНАЙ СУРВАЛЖЛАГЧ Г.Цэнд-Аюуш мэдээлж байна

Хүчтэй салхинаас болж Татарстаны 20,000 илүү оршин суугч гэрэл цахилгаангүй болжээ.
ОХУ-ын Бүгд Найрамдах Татарстан улсын 60 орчим сууринд, тэр дундаа Казань хотод хүчтэй шуурга болсноос үүдэн гэрэл цахилгаангүй болсон тухай ОХУ-ын Онцгой байдлын яамны хэвлэлийн албанаас мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр аравдугаар сарын 28-ны өдрийн 11 цагаас 15 цагийн хооронд 9 хотын цахилгаан тасарсан бөгөөд 60 суурин, 7,215 айл өрх, 6 сургууль гэрэлгүй болсон байна.

Орон нутгийн гал түймэртэй тэмцэх албаныхан 23 цаг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын горимд шилжин ажиллажээ.
Эх сурвалжийн Интерфакс мэдээллийн агентлагт мэдээлснээр одоогийн байдлаар цахилгаан хангамжийг хэсэгчлэн сэргээх үйл ажиллагаа явагдаж байгаа гэнэ.
Даваа гарагийн өглөө Татарстанд салхи огцом 25 м/с хүртэл ширүүснэ гэж анхааруулсан бөгөөд одоо тус бүс нутагт 6-11 градусын дулаан байгаа гэж мэдээлсэн байна.

Бэлтгэсэн: Г.Цэнд-Аюуш


ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН