-24 C
Ulaanbaatar
Дав, 01 3 сар 2021 06:09:39
Нүүр хуудас Мэдээ Сайншандаас 20 км зайд нефть боловсруулах үйлдвэр байгуулна

Сайншандаас 20 км зайд нефть боловсруулах үйлдвэр байгуулна

Манай улс газрын тосны асар их баялагтай ч шатахуунаа 100 хувь импортоор авч байгаа. дотооддоо нефть боловсруулах үйлдвэр байгуулах асуудал удаан хугацаанд яригдаж байгаа ч өнгөрсөн хугацаанд бодитой шийдэлд хүрч чадаагүй. Тэгвэл ирэх 2-р сараас нефть боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр болсон байна.  Тодруулбал, Монголын анхны нефть боловсруулах үйлдвэрийг Дорноговь аймгийн Алтан Ширээ суманд байгуулах шийдвэрийг засгийн газраас гаргасан байна. засгийн газрын шийдвэртэй холбоотойгоор Алтан Ширээ сумын нутаг дахь 150 га талбайг улсын тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэжээ. Энэхүү бүтээн байгуулалт өрнөх талбай нь Сайншандаас 20 км зайтай байрлаж байна. монгол улсын эдийн засагт бодитой хувь нэмэр оруулахуйц энэхүү бүтээн байгуулалтын ажлыг энэтхэг улсаас авах 1 тэрбум долларын зээлээр санхүүжүүлнэ. ТЭЗҮ нь боловсруулагдаж дуусчээ.  Түүнчлэн тухайн боловсоруулах үйлдвэрээс Сайншанд хүртэлх 20 км урттай салаа төмөр замын ажлыг УБТЗ барьж гүйцэтгэнэ. Мөн хүнд даацын тусгай зориулалтын авто замын барилгын ажлыг БХЯ хийж гүйцэтгэх чиглэл өгсөн байна. харин эрчим хүч дамжуулах шугамын ажлыг ЦДС ТӨК тус тус хийж гүйцэтгэх юм. томоохон төсөл хөтөлбөрүүдийг даган шахааны бизнес, мөнгө завших, болон бусад төрлийн хууль бус үйл ажиллагаа, зохион байгуулагдах эрсдэл үүсдэг. Тэгвэл энэ удаад дээрх зөрчлүүдээс сэргийлж Үндэсний аудитын газар, ТЕГ, АТГ, ЦЕГ, МХЕГ гэх мэт хяналтын байгууллагуудын төлөөлөл бүхий ажлын хэсэг байгуулж төслийн гүйцэтгэлийн үе шат бүрд хяналт тавьж ажиллах үүргийг ерөнхий сайд онцгойлон өгчээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН