Нүүр хуудасМэдээСонгинохайрхан дүүрэг “WORLD SHARE” ОУ-ын байгууллагатай хамтран ажиллахаар боллоо

Сонгинохайрхан дүүрэг “WORLD SHARE” ОУ-ын байгууллагатай хамтран ажиллахаар боллоо

Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-аас WORLD SHARE” Олон Улсын байгууллагад “Өсвөр үеийн кабинет байгуулах”, “Хүүхдийн хоол шим тэжээл” зэрэг төслүүдийг боловсруулан хүргүүлсний дагуу өнөөдөр (2022.08.08) хамтын ажиллагааны хүрээнд хоёр байгууллагын төлөөллүүдийн уулзалт боллоо.

Уулзалтад “WORLD SHARE” Олон Улсын байгууллагын Төлөөлөн Удирдах зөвлөлийн дарга PARK HYUN-MO, зөвлөлийн гишүүн HA BOK RAE, Монгол төсөл хариуцсан JUNG DAE HOON, Монгол дахь төлөөлөгч Э.Дарьсүрэн тэргүүтэй албаны хүмүүс, дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, орлогч дарга Д.Ундармаа, Хүүхдийн сэргээн засах эрүүл үрс төвийн дарга Ш.Саруултуяа, Эрүүл мэндийн төвийн Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч дарга Г.Золмөнх нар оролцлоо.

Уулзалтын үеэр тус байгууллага нь 2022 оноос үйл ажиллагааны чиглэлээ улам өргөжүүлж, бүх салбарт дэмжлэг, тусламжийн гараа сунган ажиллахаар шийдвэрлэсэн талаар дурдаж цаашид хамтран ажиллах боломжтой нийгэм, эрүүл мэнд, дэд бүтцийн салбарын тулгамдаж буй асуудлуудын талаар Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайтай санал, бодлоо солилцлоо.

“WORLD SHARE” Олон Улсын байгууллага нь 300 гаруй мянган гишүүнтэй, 2-18 насны хүүхдэд чиглэсэн хүмүүнлэгийн үйл ажиллагааг явуулахын зэрэгцээ хөгжиж буй орнуудын хүүхэд, залуусыг хамруулсан тэтгэлэгт хөтөлбөрүүдийг тасралтгүй зохион байгуулсаар ирсэн.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН