Нүүр хуудасМэдээМУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 10 дахь ялалтаа авлаа. 

МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 10 дахь ялалтаа авлаа. 

АНУ-ын Флорида мужид өнөөдөр сонирхогчдын боксын ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар мэргэжлийн боксын 10 дахь тулаанаа хийж, гуравдугаар үед буулган авсанаар 10 дараалан (дөрөвт нь хүнд цохилт) ялалт байгууллаа. Түүний өрсөлдөгч өдгөө 36 настай Пуэрто Рико улсын боксчин Альберто Меркадо нь мэргэжлийн рингэнд 17 ялалт байгуулж, зургаа ялагдаж, нэг тэнцсэн тамирчин байв. Сүүлийн зургаан тулааныхаа ердөө нэгт нь ялж, тавд нь ялагдаад байна. Э.Цэндбаатар энэ ялалтынхаа араас Тайланд улсад тавдугаар сарын 21-нээс зургадугаар сарын 2-нд болох “Парис-2024” олимпын эрх олгох тэмцээний 63.5 кг-ын жинд өрсөлдөх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН