Нүүр хуудасМэдээСПОРТ: Цагаан өмсгөлт, дэлхийн аварга цолтой 6 дахь Монгол жүдоч Б.Баасанхүү

СПОРТ: Цагаан өмсгөлт, дэлхийн аварга цолтой 6 дахь Монгол жүдоч Б.Баасанхүү

АНЭУ-ын Абу Даби хотноо жүдо бөхийн 2024 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Тэмцээнд 104 орны 630 гаруй жүдоч олимпын өмнөх чансаа өндөр дэлхийн аварга шалгарууах тэмцээнд өрсөлдөж байна. Тэмцээний эхний өдөр Монгол Улсын шигшээ баг тамирчдаас эмэгтэйчүүдийн 48 кг-д өрсөлдсөн Ази тивийн аварга, олон улсын хэмжээний мастер Б.Баасанхүү алтан медаль хүртэж төрийн дуулалаа эгшиглүүлсэн. Манай тамирчин Монголын жүдочдын 6 дахь алтан медалийг ийнхүү хүртсэн юм. Б.Баасанхүүгийн хувьд өнгөрсөн сард Монгол Улсын аварга, Ази тивийн аварга болсон бол энэ сард олон улсын жүдо бөхийн холбооны календарт багтсан “Душанбе” их дуулга тэмцээнд мөн түрүүлсэн. Монголын жүдочдоос 2009 оны Нидерландын Роттердам хотод болсон жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анхны дэлхийн аварга төрж байлаа. Тэр түүхийн эзэн нь “Афин-2004” олимпын наадмын хүрэл медальт, “Доха-2006” Азийн наадмын аварга, Азийн аварга гавьяат тамирчин Хашбаатарын Цагаанбаатар. Түүний залгамж М.Уранцэцэг “Рио де Жанейро-2013”-д, Г.Болдбаатар “Челябинск-2014”-т, Д.Сумъяа “Будапешт-2017”-д “Ташкент-2022” дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Ц.Цогтбаатар 73 кгд алтан медаль хүртсэн удаатай. Тэмцээний эхний өдөр алтан медалаар амжилтаа эхлүүлсэн Монголын жүдогийн гэр бүл үлдсэн өдрүүдэд Абу Дабугийн татамид гялалзах болтугай.

Гэрэл зургийг Д.Нямбилэг

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН