Нүүр хуудасМэдээСХД: Монгол-Оросын хамтарсан ерөнхий боловсролын 162 дугаар сургуульд энэ жил 160 хүүхэд...

СХД: Монгол-Оросын хамтарсан ерөнхий боловсролын 162 дугаар сургуульд энэ жил 160 хүүхэд шинээр элсэн суралцана

Тус сургуульд 2026-2027 хичээлийн жилд 1500 гаруй суралцагч суралцаж, 100 орчим багш ажилчид ажиллана. Монгол-Оросын хамтарсан ерөнхий боловсролын 162 дугаар сургуульд хамтарсан хөтөлбөрийг 4 дэх жилдээ хэрэгжүүлж байгаа бөгөөд 1-4 ангийн 19 бүлгийн 570 орчим суралцагч орос хэлээр хичээллэж байна.

Хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр оролцлоо. Тэрээр нээлтийн үйл ажиллагааны үеэр тус сургуулийн 420 хүүхдийн өргөтгөлийн барилга, 48 багш ажилчдын орон сууц, бэлтгэл ангид зориулж 150 хүүхдийн цэцэрлэг барихаар төлөвлөж байгаагаа онцоллоо

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН