Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны А/01 дүгээр захирамжийн дагуу Төр сүм хийдийн тухай хууль болон бусад хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий ажлын хэсэг дүүргийн нутаг дэвсгэрт шашны үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хяналт тавих, зөвлөмж өгөх ажлыг 2025 оны 01 дүгээр сарын 30-аас 02 дугаар сарын 12-ны өдрийн хооронд зохион байгууллаа.
Тус ажлыг Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дүүргийн Цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтэс, Онцгой байдлын хэлтэс болон Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэстэй хамтран зохион байгуулж, нийт 70 нэгжид холбогдох хууль тогтоомж, зөвлөмж, шийдвэрийг танилцуулан илэрсэн зөрчлийг арилгуулах үүрэг даалгавар өглөө.

