Нүүр хуудасМэдээСөүлд хүчтэй аадар борооны улмаас 7 хүн амиа алдлаа

Сөүлд хүчтэй аадар борооны улмаас 7 хүн амиа алдлаа

Өмнөд Солонгосын төв Сөүл хотод сүүлийн 80 жилд ороогүй хүчтэй их аадар бороо орж долоон хүн нас барж, есөн хүн гэмтэж, зургаан хүн сураггүй алга болсон байна гэж Ёнхап агентлаг мэдээллээ.

Тус агентлагийн мэдэгдэлд “Сөүл болон ойр орчмын бүс нутгуудад сүүлийн 80 жилд орж байгаагүй хүчтэй аадар бороо орсны улмаас долоон хүн амиа алдаж, зургаан хүн сураггүй болсон” гэж дурджээ.

Үер буусны улмаас зам барилга усанд автаж цахилгаан тог тасарч метро үйлчилгээ ч хийгдэхгүй болоод байна. Мөн зарим хотуудын иргэдийг нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй болоод байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН