Нүүр хуудасМэдээС.АМАРСАЙХАН: Охид эмэгтэйчүүдийг хамгаалах чиглэлээр Хүмүүнлэгийн дэд кластерийг байгуулах асуудлаар санал солилцлоо

С.АМАРСАЙХАН: Охид эмэгтэйчүүдийг хамгаалах чиглэлээр Хүмүүнлэгийн дэд кластерийг байгуулах асуудлаар санал солилцлоо

Бүгд Найрамдах Филиппин Улсын нийслэл Манила хотод зохион байгуулагдаж байгаа Ази, Номхон далайн бүсийн улсуудын гамшгийн асуудлаарх сайд нарын бага хурал 3 дахь өдрөө амжилттай үргэлжилж байна.

Өнөөдөр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгч ноён Пио Смиттэй албан уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгч ноён Пио Смитт хүүхэд, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, тогтвортой амжиргаа, тэдний оролцоог хангасан хөгжлийн асуудлаар Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааг өндрөөр үнэлж, “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулган”-ыг Монгол Улсад амжилттай зохион байгуулсанд талархал илэрхийллээ.

Мөн Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан 2023-2024 оны зудын гамшгийг даван туулахад НҮБ-ын Хүн амын сангаас Монгол Улсад үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжид талархаж байгаагаа илэрхийлсэн.

Талууд цаашид гамшгийн үеийн нийгмийн хамгаалал, жендерт суурилсан хүчирхийлэл, охид эмэгтэйчүүдийг хамгаалах чиглэлээр Хүмүүнлэгийн дэд кластерийг байгуулах талаар санал солилцсон.

Мөн гамшгийн үед яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээнд олон нийтийг чадавхижуулах, гамшгийн үеийн нийгмийн хамгааллыг бэхжүүлэх чиглэлд үе шаттай сургалтуудыг зохион байгуулж ажиллахаар харилцан тохиролцов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН