-2.1 C
Ulaanbaatar
Пүр, 21 10 сар 2021 06:07:33
Нүүр хуудасМэдээТалууд зээлийн гэрээ хийхдээ гараар бичсэн бол нотлох баримт болно

Талууд зээлийн гэрээ хийхдээ гараар бичсэн бол нотлох баримт болно

Иргэдэд хэрэгтэй нэгэн мэдээлэл хүргэе. Аливаа тохиодолд эрх нь зөрчигдсөн иргэн өөрийнхөө хууль ёсны эрх ашгаа яаж хамгаалах, хэнд хандахаа мэдэж байх хэрэгтэй. Ялангуяа иргэд хоорондоо аливаа мөнгө санхүүтэй холбоотой үйл ажиллагаа явуулахдаа түүнийгээ баталгаажуулах гараар бичсэн нотлох баримт, нөхцөлөө тодорхой бичсэн байх шаардлагатай. Хэрэв энэ нотолгоо байхгүй бол шүүхээр хамгаалуулах боломжгүй гэдгийг ойлгох хэрэгтэй юм. Монгол улсын Үндсэн хуулиар иргэнийхээ эрх ашгийг төр болон хуулиар хэрхэн яаж хамгаалах тухай зохицуулж өгдөг. Тэгэхдээ эрх зүйн үйлчилгээ үзүүлэх замаар. Хэрэв эрх нь зөрчигдсөн бол шүүх эрхийг нь сэргээн эдлүүлнэ гэж заасан байдаг. Гэхдээ шүүхийн тогтолцоог иргэд ойлгох хэрэгтэй. Учир нь 1990-ээд онд өөр байсан гэвэл болох юм. Тодруулбал, шүүгч мэргэжилтэй хүн мэдлэг боловсролтой, хүний хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн байвал өөрөө нотлоод хамгаалуулж байсан юм. Харин 1992 онд Иргэний хууль шинээр батлагдсанаар иргэд хууль ёсны эрх ашгаа хуулиар хамгаалуулахад шүүхийн үйл ажиллагааны зарчим өөрчлөгдсөн юм. Өмнө нь мэргэжлийн шүүгч хүн хоёр иргэний хэн нь зөв эсвэл бурууг нотлохын тулд шүүгч өөрөө хангалттай нотолгоо бүрдүүлдэг байсан бол иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн процесс ажиллагаа бүхэлдээ өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл талуудын зарчим үйлчилдэг болсон. Энэ нь энгийнээр хоёр иргэний хоорондын хэлцэл бөгөөд аливаа зээл хөрөнгө санхүүгийн ажиллагааг бичгээр тохироогүй бол шүүхээр нотлогдохгүй болж байгаа юм. Гэтэл ийм энгийн ажиллагааг явуулаагүйгээс олон иргэн зээлүүлсэн мөнгөө авч чадахгүйд хүрч байна.   Гэхдээ энэ нь хоёр иргэний хоорондын зээл санхүүтэй холбоотой ч үл хөдлөх, хөдлөх хөрөнгөний хувьд өөрөөр яригдана. Бүх зүйлд хууль ёсны эрх зөрчигдөөд байдаг уу  гэвэл үгүй юм. Харин тэр зөрчигдөөгүй төр эрх зүйн үйлчилгээний нэг хэлбэр нь нотариат юм. Энэ нь төрийн гэрчлэх нотлох зөвлөх үйлчилгээ юм. Тиймээс иргэд эрх зүйн үйлчилгээ авахдаа хангалттай зөвлөгөө авах, нотариатч ирээдүйд гарах эрсдлийг нь хэлж өгөх ёстой байдаг байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН