Нүүр хуудасМэдээТуухай өргөлтийн ДАШТ-ээс Э.Буджав хос алтан медаль хүртжээ

Туухай өргөлтийн ДАШТ-ээс Э.Буджав хос алтан медаль хүртжээ

БНЭУ-ын Шинэ Дели хотод аравдугаар сарын 27-31-ний хооронд зохион байгуулагдаж байгаа ГИР буюу туухай өргөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 68 кг-ын жинд түлхэлттэй болон огцом өргөлтийн төрлөөр дэд ахлагч Э.Буджав дэлхийн аваргын хос алтан медаль хүртжээ.

Тодруулбал дэлхийн 18 орны 250 гаруй тамирчид оролцож байгаа уг тэмцээнд энэ сарын 29-ний өдөр 68 кг-ийн жинд түлхэлттэй өргөлтийн төрөлд оролцож дэлхийн аварга болсон бол дараагийн өдөр түлхэлттэй өргөлтийн төрөлд дахин түрүүлсэн байна.

Дэд ахлагч Э.Буджав 2018 онд Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийг төгсөж, ОХУ-ын Кострома хотод Цацраг, хими, биологийн зэвсгээс хамгаалах цэргийн академид гурав дахь жилдээ суралцдаг. Тэрбээр 2022 онд туухай өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 68 кг-ийн жинд хос мөнгөн медаль, Олон улсын “Цагаан шөнө” тэмцээнээс алтан медалийг хүртэж байжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН