Нүүр хуудасМэдээ"Төв азарганууд-Төв буганууд” клуб анх удаа холбооны цомд түрүүллээ

“Төв азарганууд-Төв буганууд” клуб анх удаа холбооны цомд түрүүллээ

МХБХ-ны 2022 оны “Холбооны цом”-ын тэмцээн цар тахлын улмаас 2 жилийн хугацаанд явагдалгүй энэ жил Моби Дээд лиг, Нэгдүгээр лиг, Хоёрдугаар лиг болон Сонирхогчдын цомын нийт 34 баг өрсөлдсөн нь хамгийн олон клуб оролцсон тэмцээн боллоо.

Тус тэмцээний аваргын төлөө “СП Фалконс” болон “Төв Азарганууд-Төв Буганууд” клубийн хооронд явагдаж тун сонирхолтой тоглолт явагдаж 24 дэх минутад “СП Фалконс” клубээс М.Жансерик тооны харьцааг нээсэн ч 36 дахь минутад Япон тоглогч Фурукава Рюсей 1:1 болгон тэнцүүлж үндсэн цаг тус үр дүнгээр дууссан юм.

Ингээд нэмэлт цаг сунгаж 30 минутад гоол оролгүй торгуулийн цохилтоор ялагчийг шийдвэрлэж 5:4-өөр “Төв Азарганууд-Төв Буганууд” клуб ялалт байгуулж МХБХ-ны “Холбооны цом”-ыг анх удаагаа өргөлөө.

Тэмцээнд түрүүлсэн “Төв Азарганууд-Төв Буганууд” клубт МХБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар болон Зөвлөлийн гишүүн М.Болд нар шагналыг гардуулсан юм.

 “Холбооны цом”-ын тэмцээнд оролцсон нийт клуб тамирчид багийн арын албаны хүмүүст МХБХ-ноос талархал илэрхийллээ. Ийнхүү гадаа талбайн тэмцээнүүд завсарлаж ирэх оны 3 дугаар сард үргэлжлэх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН