Хотын ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх бохир усны стандартын шаардлагыг хангуулж, үйлдвэрээс гарсан бохир усыг зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл цэвэршүүлэх зэрэг зохион байгуулалтын арга хэмжээ авах боллоо. Ирэх оны тавдугаар сараас хэрэгжилтийг нь бүрэн хангуулах болсон байна. Төв цэвэрлэх байгууламж 1964 онд ашиглалтад орсон. Хоногт 160 000-190 000 метр.куб ахуйн болон үйлдвэрийн бохир ус хүлээн авч цэвэрлэдэг байна. Гэвч лаг боловсруулах байгууламж байхгүй учир хоногт 1000-1200 метр.куб нойтон лагийг ил талбайд усгүйжүүлэн хатаадаг. Үүнээс үүдэн 900 000 метр.куб лаг хуримтлагдан байгаль орчин, агаар, хөрс бохирдуулж, иргэдийн эрүүл мэндэд ноцтой нөлөөлсөөр байгаа юм.