Төрийн албаны ерөнхий шалгалтыг 2022 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн зохион байгуулна. Энэ удаагийн шалгалтад 7675 иргэн бүртгүүлсэн байна.
Шалгалтын бүртгэл 2022 оны хоёрдугаар сарын 17-ны 09:00 цагаас гуравдугаар сарын 19-ний 09:00 цаг хүртэл 30 хоногийн хугацаатай цахимаар явагдагдсан билээ.
Шалгалтад орох иргэд exam.csc.gov.mn цахим системийн “Бүртгэлд хамрагдсан иргэд” цэс рүү орж хаана, хэзээ, хэдэн цагт шалгалт өгөх товоо мэдэх боломжтой.