Нүүр хуудасМэдээУИХ: Жагсагчдын шаардлагыг хүлээн авлаа

УИХ: Жагсагчдын шаардлагыг хүлээн авлаа

Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат, УИХ-ын Тамгын газрын Хуулийн газрын дарга Д.Дондогмаа, УИХ-ын даргын зөвлөх, Ажлын албаны дарга Т.Төрболд, УИХ-ын даргын зөвлөх Н.Отгончимэг болон албаны бусад хүмүүс өнөөдөр /2024.12.25/ жагсагчдын төлөөлөлтэй уулзан, шаардлагыг хүлээн авлаа.

Тэрхүү шаардлагад, УИХ-ын нэр бүхий гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөлд гадаадаас ажиллах хүч авахад хязгаарлалт тогтоохгүй байхаар тусгасан нь Үндсэн хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөнийг дурдаад, УИХ-ын гишүүд өргөсөн тангарагаасаа няцсан гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна. Тиймээс тэдгээр гишүүдийг эгүүлэн татах асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэн шийдвэрлэх тухай агуулгыг тусгажээ.

УИХ-ын даргын зөвлөх, Ажлын албаны дарга Т.Төрболд, “Энэхүү шаардлагыг УИХ-ын даргад танилцуулна. Олон нийтийн санаа бодолд үл нийцэх аливаа асуудлыг анхаарч ажиллах бодлогыг УИХ-ын дарга баримтлан ажиллаж байна. Иргэн хүн хууль тогтоох байгууллагад хандаж, өргөдөл, гомдлоо гаргах, байр сууриа илэрхийлэх бүрэн эрхтэй. Та бүхний шаардлагыг хуулийн дагуу судлан үзэж, хариу өгнө” гэлээ 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН