Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Нээлттэй нийгэм форумтай хамтран Монгол Улсын 2025 оны төсвийн талаар олон нийтийн хэлэлцүүлгийг өнөөдөр /2024.10.10/ зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Сангийн яамнаас “2025 оны төсвийн төслийн төлөвлөлт”-ийн талаар, Үндэсний аудитын газраас “2025 оны төсвийн төсөлд хийсэн аудитын дүгнэлт”, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс “2025 оны төсвийн төслийн талаар гаргасан дүгнэлт”, Авилгатай тэмцэх газраас “Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрт тусгагдсан төслийн төлөвлөлт, хэрэгжүүлэлтийн үе шатанд үүсэж болзошгүй авилга, ашиг сонирхлын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар тусгагдсан зорилтууд”, судлаач С.Баттулга “Монгол Улсын 2025 оны төсвийн хөрөнгө оруулалтын шилжих төслүүдийн төсөвт өртгийн төлөвлөлтийн байдалд хийсэн дүн шинжилгээ”-ний талаар тус тус танилцуулав.
Хэлэлцүүлэгт их, дээд сургуулийн эрдэмтэн багш, судлаачид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд, иргэдийн төлөөлөл оролцож, санал солилцлоо.
Ташрамд дурдахад, өнгөрсөн оны долдугаар сард Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу жил бүрийн төсөв болон Төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг ийнхүү олон нийтээр нээлттэй хэлэлцүүлж байгаа юм.