Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан дээр УИХ-ын дарга Г. Занданшатар нийгэмд хүлээлт үүсгээд байгаа “ногоон автобус”-ны хэрэг, ашигт малтмалын лиценз тойрсон булхайг илчилсэн хяналт шалгалтын сонсголуудыг яаралтай зохион байгуулах, зохион байгуулалтын бэлтгэл ажлыг шуурхайлах үүрэг өглөө. Эдгээр сонсголуудыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгүүд өнгөрсөн 3 сарын хугацаанд ажиллаж, хяналт шалгалт хийгээд байгаа. Тухайлбал, “ногоон автобус”-ны худалдан авалтын асуудлаарх Түр хорооны дарга УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ хэвлэлд өгсөн ярилцлагадаа “УИХ-ын тогтоолтой учраас сонсголыг зайлшгүй хийх ёстой.Хянан шалгагч, шинжээчид бүх асуудлыг шалгаж, судалж үзсэн. Түр хорооны дараагийн хурлыг 5-р сарын 06-ны өдөр гэж тогтоод байна. Давхардсан тоогоор 103 гэрч дуудна. Гэрч нарын дотор бидний мэдэх дарга нар бий.” гэж онцлоод байгаа юм.