Нүүр хуудасМэдээУИХ-ын дарга Г.Занданшатар: Зөвлөлдөх ардчилалд тулгуурласан парламентын цахим шилжилт өнгөрсөн 4 жилд

УИХ-ын дарга Г.Занданшатар: Зөвлөлдөх ардчилалд тулгуурласан парламентын цахим шилжилт өнгөрсөн 4 жилд

– 2020 онд Улсын Их Хурал Инновац цахим бодлогын байнгын хороог байгуулснаар Цахим бодлогын багц хуулиуд батлагдаж, далд байсан мэдээллүүд нийтийн дунд ил болох эхлэл тавигдав. Үүний үр дүнд Хөгжлийн банк, Нүүрсний хулгайн асуудлууд ил тод болоход тодорхой хэмжээнд нөлөөлсөн юм. Удахгүй газар олголт, ашигт малтмалын лицензийн асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулагдана.

– 2022 онд иргэд хуулийн төсөлд санал өгөх D-Parliament цахим платформ ашиглалтад оров. Хууль тогтоох үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангах боломж бүрдэв.

– 2023 оны 10-р сард нийтийн өргөдлийн систем ашиглалтад оров. Тус систем ашиглалтад орсноор 100,000 иргэн дэмжсэн тохиолдолд Улсын Их Хурал хэлэлцдэг болж, НӨАТ, НДШ, Цалинтай ээжийн мөнгийг нэмэх зэрэг санал асуулгуудтай холбоотой асуудлууд УИХ-аар хэлэлцэгдэж байна.

– 2024 оны 04 сард Газрын гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх, ашиглуулахыг цуцлах тухай хуулийн заалтыг 100 мянган иргэн дэмжин өргөн баригдаж, улмаар УИХ хэлэлцэн батлав. Энэ нь жирийн иргэд хуулийн төсөл санаачлан батлуулсан анхны тохиолдол болсон юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН