Нүүр хуудасБусадУлаанбаатарт 0 хэмийн дулаантай

Улаанбаатарт 0 хэмийн дулаантай

Улаанбаатар хотод өнөөдөр үүлшинэ. Оройдоо ялимгүй цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. 0 градус орчим байна.

Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, бусад хэсгээр үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад хэсгээр баруун өмнөөс секундэд 7-12 метр, баруун болон төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 12-17 градус, Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 8-13 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Орхон-Сэлэнгэ, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 градус дулаан, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН