9 C
Ulaanbaatar
Лха, 12 5 сар 2021 12:55:07
Нүүр хуудас Бусад Улаанбаатарт 8-10 хэмийн хүйтэн

Улаанбаатарт 8-10 хэмийн хүйтэн

Улаанбаатар хотод өнөөдөр үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 8-10 градус хүйтэн байна.

Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй.

Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод Монголын тал нутгаар 11-16 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус, Их нууруудын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор 5-10 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 3-8 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН