Нүүр хуудасМэдээ“Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг дэмжих төсөл”-ийн Ажлын хэсэг хуралдлаа

“Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг дэмжих төсөл”-ийн Ажлын хэсэг хуралдлаа

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзоригоор ахлуулсан “Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг дэмжих төсөл”-ийн бэлтгэл ажлыг хангах, бодлого, төлөвлөлтийн уялдаа холбоог зохион байгуулж ажиллах үүрэг бүхий Ажлын хэсгийн V дугаар хуралдаан боллоо.

Хурлаар төслийн бэлтгэл ажлын явцад шийдэл гаргах шаардлагатай асуудлуудыг хэлэлцсэн юм. Тодруулбал,

  1. Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн арьс шир, ноос үйлдвэрлэлийн бүсийн ТЭЗҮ;
  2. Эмээлт эко аж үйлдвэрийн паркт байрших арьс шир, ноос боловсруулах үйлдвэрлэлийн газрын тухай;
  3. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй арьс шир, ноос боловсруулах үйлдвэрүүдийн “Нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөө”;
  4. Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нөхөн сэргээлт, дахин төлөвлөлтийн ажлын даалгаврыг эцэслэн батлах зэрэг асуудлуудыг хэлэлцэн зохих шийдвэрүүдийг гаргалаа.

ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК ХК

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН