Нүүр хуудасМэдээХаягийн мэдээллийн сангийн нэгдсэн системтэй болоход төрийн байгууллагын уялдаа хэрэгтэй байна

Хаягийн мэдээллийн сангийн нэгдсэн системтэй болоход төрийн байгууллагын уялдаа хэрэгтэй байна

Монгол Улсын хэмжээнд хаягийн мэдээллийн сангийн нэгдсэн системтэй болоход олон улсын жишгээр шуудангийн болон зип код ашиглах, ингэхдээ төрийн байгууллагууд ажлаа давхардуулахгүй, уялдаагаа сайжруулж, хувийн хэвшилтэй хамтарч ажиллах шаардлагатайг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал тэмдэглэв.

Манай улсын хувьд хаягжуулалт нэгдсэн зохион байгуулалтгүй, хаяг олгох субъект тодорхойгүй байгаагас үүдэн аймаг, суманд газрын даамал, сум, багийн Засаг дарга, нийслэл, дүүрэгт Газрын алба, Хот байгуулалтын хөгжлийн газар хаяг олгож ирснээр хаягийн давхардал үүсэх, түр хаяг олгох, нэр, дугааргүй задгай гудамж олширсон нь эмх замбараагүй байдал үүсгээд байгаа. Хаяггүй байх, хаягжуулалтын ойлгомжгүй, эмх цэгцгүй байдал нь гал команд, түргэн тусламж, хүргэлт, авто тээврийн үйлчилгээ үзүүлэхэд төрийн болон бизнесийн үйлчилгээнд хүндрэл үүсээд байгаа.

Хаягийн мэдээллийн сангийн нэгдсэн систем байгуулах хүрээнд улсын хэмжээнд 1:100 000 масштабтай газар усны нэрийн тоон зургийн 258 650 газар, усны нэр, 223 608 замын өгөгдлийг үүсгэж, гудамжийг замтай холбон эхлэл төгсгөл, нэгж талбар, барилгын орц, гарцыг тэмдэглэж, стандартад нийцүүлэн бүрдүүлсэн өгөгдлийг тооцоолон нэгж талбар, барилгын хаягийг автоматаар олгох нөхцөл бүрдүүлжээ.

ГЗБГЗЗГ-аас хаягийн мэдээллийн санд нийт 1 081 186 нэгж талбар, 689 895 барилга байгууламж, 49 826 гудамжны өгөгдөл оруулаад байгааг тус газрын дарга А.Энхманлай дурдаад, хаяггүй газар байхгүй болсныг тэмдэглэсэн юм. Тэрбээр ярихдаа, улсын хэмжээнд 241 сум тэмдэгжүүлэлтээ хийсэн, 89 сум бэлтгэлээ базааж байгаа ч нийслэлийн 9 дүүрэгт хаягийг тэмдэгжүүлэх ажил хийгдээгүй байгааг хэлсэн юм.

Иймд газар зохион байгуулалт, барилга байгууламж, шуудангийн болон зип код ашиглан хаягжилтийг нэгдсэн нэг системтэй эмх цэгцтэй болгох, google map-ыг албан ёсоор ашиглахад анхаарах, төрийн байгууллагын уялдаа холбоог хангах, хувийн хэвшилтэй хэрхэн хамтарч ажиллах талаар БХБЯ, ЦХХХЯ, УБЕГ, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, НЗДТГ-аас уулзалт зохион байгуулсан юм. Уулзалтаар БХБЯ-ны Төрийн нарийн бигийн дарга С.Магнайсүрэнгээр ахлуулсан, БХБЯ, ЦХХХЯ, УБЕГ, НЗДТГ-ын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулж, 14 хоногийн хугацаанд төлөвлөгөө гаргаад, 11 дүгээр сарын 10-нд дахин уулзахаар болов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН