21.1 C
Ulaanbaatar
Ням, 13 6 сар 2021 05:04:05
Нүүр хуудас Мэдээ Хилчин цэрэг шатаж байсан машинаас хүний амь аварлаа

Хилчин цэрэг шатаж байсан машинаас хүний амь аварлаа

Хилийн 0131 дүгээр ангид Өвөрхангай аймгийн Өлзийт сумаас 2020 оны I ээлжээр татагдаж ирсэн байлдагч Пүрэвдоржийн Энхбаяр 2021 оны дөрөвдүгээр сарын 25-ны 05.00 цагийн орчим Гашуунсухайт салбарт үүрэг гүйцэтгэж байх үед нь нүүрс тээврийн машины аккумлятораас гал гарч байхыг харан жолоочийг нь дуудан сэрээж, галыг нэн дариу унтраалцжээ.

Ийнхүү цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авсны үр дүнд иргэнд учирч болох амь нас, эд хөрөнгийн хохирлоос урьдчилан сэргийлсэн байна. Нүүрс тээврийн жолооч Ц.Ганхөлөг хилчин байлдагчтай хамт зургаа татуулж, талархсан сэтгэгдлээ жолоочдынхоо группт ийнхүү илэрхийлжээ.

гадаа болон "ц. ганхелег 2021 оны 4-p сарын 25ны уурийн 5цагт машины акумлиатраас гал гарч байхыг гашуун сухайт заставын цагийн манаанд гарч байсан хугцаат цэргиин алба хаагч харж дуудан сэрээж галыг нэн дариу унтраалцаж амь насыг минь аварсан энэ цэрэг нь оверхангай аймгийн елзийт сумаас 2020оны 1-p ээлжээр татагдаж ирсэн пурэвдоржийн энхбаяр гэдэг хилчин цэрэгт маш их баярлалаа эрдэнэт хуний амь аварсан эрэлхэг хилчид дээ баярлалаа та бухний ажил уйлс нь ендер байх болтугай YESTERDAY AT 6:44 260 33 comments" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

Эрдэнэт хүний амь аварсан хилчиндээ халуун баяр хүргэе.

Эх сурвалж: Хил хамгаалах Ерөнхий газар

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН