Нүүр хуудасМэдээХоёр АН эв нэгдлийн их хурлаа хийж, намын даргаа сонгоно гэв

Хоёр АН эв нэгдлийн их хурлаа хийж, намын даргаа сонгоно гэв

Хоёр талд хэвлэлийн хурал зарлаж, хэний Ардчилсан нам нь вэ? болтлоо хагарсан АН “Эв нэгдлийн их хурал”-аа хийх болсон тухайгаа мэдэгдлээ. Тэд их хурлаа  ирэх 11 дүгээр сарын 5-нд болж, намын даргаа сонгох болсноо зарлаж байна.

Өнөөдрийн байдлаар Ардчилсан нам М.Тулгат, О.Цогтгэрэл гэсэн хоёр даргатай яваа. Харин өнөөдөр зөвшилцөлд хүрснээ ийн зарлаж их хурлаа ч товлосон гэнэ.

О.Цогтгэрэл: “Их хурлаар олонхийн санал авсан хүнийг намын даргаар сонгох бөгөөд ялсан болон ялагдсан тал хоёр биедээ хүндэтгэлтэй хандах болно”.

М.Тулгат: “Монголын төрд сөрөг хүчний дуу хоолой туйлын чухал байна. УИХ-д суудалтай, бүлэгтэй АН ул суурьтай, улс төрийн соёлтой сөрөг хүчин болохын тулд дотоод асуудлаа нэн даруй шийдвэрлэх ёстой. АН-д үүсэж байгаа, цаашид дахин үүсэж болзошгүй зөрчлийг ул үндсээр нь устгах системийн өөрчлөлтийн энэ Их хурлаар хийх ёстой” гэдгийг онцоллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН