Нүүр хуудасМэдээХакүхо М.Даваажаргал зодог тайлна

Хакүхо М.Даваажаргал зодог тайлна

Японы мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндааны 45 удаагийн аварга, Ёкозүна Хакүхо М.Даваажаргал зодог тайлахаар болжээ.

Түүний зодог тайлах шалтгаан өвдөгний бэртлээс үүдсэн гэж эх сурвалжууд таамаглаж байна.

Хакүхо М.Даваажаргал баруун өвдөгний бэртлийн улмаас зургаан башё дараалан өнжсөн. Өнгөрсөн зун Нагоя башёд оролцож, нэг ч уналгүй 15 удаа давж, дээд амжилт тогтоон 45 дахь Эзэн хааны цомоо хүртсэн билээ.

Тэгвэл Их аварга М.Даваажаргалын баруун өвдөгний бэртэл бүрэн эдгэхгүй байгаа нь ийн зодог тайлахад хүргэсэн бололтой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН