21.1 C
Ulaanbaatar
Ням, 13 6 сар 2021 04:08:15
Нүүр хуудас Бусад Хүрэн манжингийн тураах дэглэм

Хүрэн манжингийн тураах дэглэм

Хүрэн манжингийн дэглэм баримтлахад их хэмжээний шингэн ууж байх ёстой. Өдөрт 6-7 аяга цэвэр ус уухыг хичээнэ. Хүрэн манжингаа чанаж, жигнэж мөн шүүсийг нь шахаж уух боломжтой. Халуун хэмд болгоход шим тэжээлтэй бодисоо алдагдахгүй, харин ч илүү амттай болдог байна.
Уг дэглэмийг тэнцвэртэй гэж үзнэ. Хүрэн манжингаас гадна өөхгүй мах, шувууны мах, ислэг сүүн бүтээгдэхүүн, ногоо (төмснөөс бусад), жимс (гадил, усан үзэмнээс бусад) цуг идэх боломжтой. Хүрэн манжингийн салат бэлдэхийн тулд байцаа, лууван, улаан лооль, цоохор майлз, самар, хар чавга, үзэм, ургамлын тосоор амтална.

1. Эхний өдөр
Өглөөний цай: Хүрэн манжингийн салаттай чанасан бор будаа.
Өдрийн хоол: Жигнэж болгосон хэдэн хэрчим хүрэн манжин, тахианы цээж мах
Оройн хоол: Хүрэн манжингийн шүүс

2. Хоёр дахь өдөр
Өглөөний цай: Жигнэсэн өндөг, хүрэн манжин, луувангийн салат
Өдрийн хоол: Чанасан тахианы цээж мах, хүрэн манжингийн салат
Оройн хоол: Хүрэн манжинтай ногоотой хуурга /адууны өөхгүй мах/

3. Гурав дахь өдөр
Өглөөний хоол: Аарц, алимтай хүрэн манжингийн салат
Өдрийн хоол: Ногооны шөл, хүрэн манжингийн салат
Оройн хоол: Жигнэсэн үхрийн мах, жигнэсэн хүрэн манжин

4. Дөрөв дэх өдөр
Өглөөний хоол: Хүрэн манжингийн салаттай гуралжин будаа
Өдрийн хоол: Нэг порц хүрэн манжингийн салат
Оройн хоол: Хүрэн манжин, хар чавга, самартай салат

5. Тав дахь өдөр
Өглөөний хоол: Тослоггүй тарагтай чанасан хүрэн манжин
Өдрийн хоол: Жигнэсэн тахианы котлет, будаа, хүрэн манжингийн салат
Оройн хоол: Тарагтай хүрэн манжингийн смүүти

6. Зургаа дахь өдөр
Өглөөний хоол: Улаан лоольтой шарсан талх, хүрэн манжин
Өдрийн хоол: Жигнэсэн цээх мах, хүрэн манжин, байцааны салат
Оройн хоол: Жигнэсэн ногоо, хүрэн манжингийн шүүс

7. Долоо дахь өдөр
Өглөөний цай: Ногооны салаттай, хүрэн манжингийн смүүти
Өдрийн хоол: Жигнэсэн хүрэн манжин
Оройн хоол: Хүрэн манжин, луувангийн салат

Энэ дэглэмийг барьж чадвал долоо хоногийн сүүлээр 4-5 кг хасаж чадна. Хэрвээ амт нь таалагдаж байвал үргэлжлэх хугацааг 10 хоног хүртэл сунгах боломжтой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН