Нүүр хуудасМэдээХөгжлийн банкны 782 тэрбум төгрөгийн зээл төлөгдөж, 2.8 их наядын үлдэгдэл байна

Хөгжлийн банкны 782 тэрбум төгрөгийн зээл төлөгдөж, 2.8 их наядын үлдэгдэл байна

Хөгжлийн банкинд энэ сарын 7-ны өдрийн байдлаар нийт 782 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгджээ. Үүнээс 694.1 тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр, 87.9 тэрбум төгрөг нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр эргэн төлөгдсөн байна.

Нийт 14 зээлдэгчийн зээл хаагдсанаас 12 зээл нь бэлнээр буюу 278.3 тэрбум төгрөгөөр, 2 зээл нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр тус тус хаагдсан байна.

Харин өнөөдрийн байдлаар Хөгжлийн банк 53 зээлдэгчийн 2.8 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй болсон байна. Үүнээс:

  • 31.4 хувь нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 888 их наяд төгрөгийн,
  • 68.6 хувь нь хувийн хэвшлийн 45 зээлдэгчийн 1.9 их наяд төгрөгийн зээл, хүүгийн үлдэгдэл байна.

Гэхдээ зээлийн төлөлттэй холбоотойгоор манай улсын энэ онд хийх бондын төлбөрийг бүрэн барагдуулах боломжтой болсныг Сангийн сайд болох холбогдох албаныхан мэдэгдээд байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН