Нүүр хуудасМэдээХөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эх болон ТББ-уудын төлөөлөлтэй уулзлаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эх болон ТББ-уудын төлөөлөлтэй уулзлаа

ХНХЯ, ЭМЯ, ЭЭХХЗГ, ЭМДЕГ, ЭХЭМҮТ, СЭМҮТ-тэй хамтран Үйлст Бор өндөр, Эрхэм нандин сувд, Ээлтэй ертөнц, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үнэн шударга холбоо зэрэг төрийн бус байгууллагын төлөөлөл болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй зарим эцэг, эхийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эмийн чанар, хүртээмж, нийлүүлэлттэй холбоотой нэн тэргүүнд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэв.Уулзалтын үр дүнд эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эмийн эрх зүйн орчинг сайжруулахтай холбоотой зохицуулалтуудыг дахин боловсруулахаар болов.

Мөн уналт, таталтын эмийн нэр төрлийг нэмэгдүүлэн бүртгэх, элэг хамгаалах эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулах болон холбогдох бусад тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсгийг яаралтай ажиллуулахаар шийдвэрлэлээ.

Мөн ЭМЯ-ны дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах орон тооны бус зөвлөлийг ирэх долоо хоногт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн төлөөлөл болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг оролцуулан өргөтгөсөн хэлбэрээр зохион байгуулахаар болов. Түүнчлэн ЭХЭМҮТ-өөс хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эх, асран хамгаалагчдад хүүхдийн эрүүл мэндийн онцлог байдлын талаар нарийвчилсан мэдээлэл, зөвлөгөө өгөх уулзалтыг зохион байгуулахаар боллоо.

8 хүн, зогсож буй хүмүүс, сууж буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН