“Цалинтай ээж хөтөлбөр”-т бүртгүүлсэн ээжүүдийн 50 000 төгрөгийг өнөөдрөөс бүртгүүлсэн данс руу нь шилжүүлж эхэлжээ. Тухайлбал Баянгол дүүргийн Төрийн банкаар дамжуулан авч буй ээжүүдийн мөнгө дансанд орсон байна.

Тус хөтөлбөрт хамрагдахаар бичиг баримтаа бүрдүүлж өгсөн ээжүүдэд тухайн сараас нь тэтгэмжийг тооцож өгөх бөгөөд хоцорсон сарын мөнгийг нөхөж олгохгүй гэж албаны хүн мэдэгдсэн билээ.

Уг хөтөлбөрт багтсан өрх толгойлсон эцэг, эхэд олгох тэтгэмжийг ирэх гуравдугаар сарын 20-ноос эхлэн улиралд нэг удаа олгоно.