Нүүр хуудасМэдээЦахимаар албан бичиг солилцох нь цаг хугацаа цаас, шуудангийн зардлыг хэмнэж байна

Цахимаар албан бичиг солилцох нь цаг хугацаа цаас, шуудангийн зардлыг хэмнэж байна

Нийслэлд 2015 оноос “Цахим архив” төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд  энэхүү систем нь  албан хэрэг хөтлөлтийн “eDoc”,  архивын “Archive eDoc”, онлайн лавлагааны систем гэсэн гурван бүрэлдэхүүнтэй.  Төслийн хүрээнд хэрэгжүүлсэн албан хэрэг хөтлөлтийн “eDoc” системийг энэ удаад онцолъё.

Энэхүү системийг нийслэл, дүүргийн нутгийн захиргааны 984 байгууллагын 14.000 орчим албан хаагч өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж байна.

Тус систем нь цахим хэлбэрээр албан бичиг төлөвлөх, хүлээн авах, бүртгэх, шилжүүлэх, тоон гарын үсгээр баталгаажуулан илгээх, шийдвэрлэлтэд хяналт тавих, тайлагнах, хадгалах, ашиглах боломжийг  бүрдүүлсэн юм.

Энэхүү системээр 2021 онд нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллагууд 435.402 албан бичиг солилцсон ба үүнээс 255.973 албан бичгийг тоон гарын үсгээр баталгаажуулан илгээсэн байна.

Албан хэрэг хөтлөлтийг цахимжуулснаар цаг хугацаа болон цаас, шуудангийн зардлыг хэмнэсэн чухал ажил болсон юм.

Ганцхан  долоо хоногийн байдлаар л гэхэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хэрэг хөтлөлтийн “eDoc” системээр 9503 албан бичиг солилцож, тоон гарын үсэг ашигласнаар 25.668 хуудас цаас хэмнэсэн байна.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН