Нүүр хуудасМэдээЦЕГ: Бүгд найрамдах Солонгос улсын Цагдаагийн байгууллагын төлөөлөгчид албан ёсны айлчлал хийж...

ЦЕГ: Бүгд найрамдах Солонгос улсын Цагдаагийн байгууллагын төлөөлөгчид албан ёсны айлчлал хийж байна

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас Бүгд Найрамдах Солонгос Улсын цагдаагийн газартай хамтын ажиллагааны “Санамж бичиг”-ийг 2022 онд байгуулсан билээ.

Санамж бичгийн дагуу хоёр улсын цагдаагийн байгууллагын алба хаагчдыг чадавхжуулах, үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, мэдээ мэдээлэл солилцох, 2 улсын иргэд, байгууллагын аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллах юм.

Түүнчлэн Дэгү хотын цагдаагийн газрын дарга, дэд комиссар Юү Жэ Сон-оор ахлуулсан 6 хүний бүрэлдэхүүнтэй, 05 дугаар сарын 21-24-ний өдрүүдэд манай улсад ажиллах албан ёсны айлчлал хийж байна.

ЦЕГ-ын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, алба хаагчдыг чадавхжуулах сургалтуудыг зохион байгуулах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, Call center буюу шуурхай удирдлагын нэгдсэн төвийн систем, техник, программ хангамжийн шийдлийг судалж, нэвтрүүлэх, туршлага судлах, залилан мэхлэх гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН