16.1 C
Ulaanbaatar
Мяг, 03 8 сар 2021 15:52:06
Нүүр хуудасБусадЦэргийн найман албан хаагчийг буудан хороосон этгээдийг 2 сар цагдан хорихоор болжээ

Цэргийн найман албан хаагчийг буудан хороосон этгээдийг 2 сар цагдан хорихоор болжээ

ОХУ-ын Чита мужид цэргийн найман албан хаагчийн амийг буудан хорооосон Рамиля Шамсутдиновыг шүүхээс явуулж буй мөрдөн байцаах ажиллагааны явцад “хоёр сарын турш” цагдан хорихоор болжээ.

Шамсутдинов тус мужийн Горный хэмээх цэргийн хотхонд алба хаадаг бөгөөд тус хэргийн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Шамсутдиновыг мөрдөн байцаах ажиллагааны явцад Шүүхээс хорих арга хэмжээ авах хүсэлт гаргасан бөгөөд хоёр сарын турш хорих болсон талаар төлөөлөгчийн газрын ажилтан мэдээлжээ.

ОХУ-ын мөрдөн байцаах хорооны мэдээлж байгаагаар, Шамсутдинов аравдугаар сарын 25-ны Баасан гарагийн орой өөрийн цэргийн ангийн албан хаагчид руу гал нээсэн бөгөөд хоёр оффицер, зургаан албан хаагч амь үрэгдсэнээс гадна хоёр албан хаагчийн биеийн байдал хүнд байгаа юм. Сэжигтэн уг өдрөөс хойш саатуулагдсан юм.

Баасан гарагт Батлан хамгаалах яамнаас цэргүүдийн хувийн таарамжгүй нөхцөл байдал, сэтгэлзүйн тогтоворгүй байдлаас үүдэн энэхүү аймшигт хэрэг гарсан хэмээн мэдээлсэн бол Энэ тухай Вагай мужийн захиргааны менежер Елена Шаргина “Шамсутдинов Тюмень хотод Дотоод явдлын яамны ажилчдын гэр бүлд өссөн, “боловсролтой, сайн харилцаатай, анхааралтай, хариуцлагатай хүн” гэж ярьжээ.

Тус хэрэгтэй холбогдох үйл явцын тухай товч:

  1. Чита мужийн нутаг дэвсгэрт орших засвар, техникийн баазын алба хаагч харуулын албан хаагчдын ээлж солигдох үеэр гал нээсэн.
  2. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар хоёр офицер, зургаан алба хаагч болон гэрээт цэргийн албан хаагчид алагдсан байна.
  3. Бэртэж гэмтсэн хохирогчдыг цэргийн эмнэлэгт хүргэсэн бөгөөд тэдний амь насанд аюул заналхийлэл байхгүй боловч биеийн байдал хүнд байгаа.
  4. Сэжигтнийг тус хэрэг гарсан өдөр цагдан хорьсон.
  5. Урьдчилсан мэдээгээр гал нээсэн шалтгаан нь “цэргийн албан ажиллгаатай холбоогүй, хувийн нөхцөл байдал” -аас шалтгаалсан сэтгэлзүйн хямралаас үүдэлтэй гэжээ.
  6. ОХУ-ын батлах хамгаалахын дэд сайд Андрей Картаполовоор ахлуулсан коммис хэргийг мөрдөн шалгараар бааз руу ниссэн.
  7. Цэргийн мөрдөн байцаах алба энэ хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгаж байна.
  8. Аравдугаар сарын 28-ны байдлаар Рамиля Шамсутдиновыг хорих арга хэмжээ авах хүсэлтийг Шүүхээс гаргасан.
  9. Рамиля Шамсутдиновыг сэтгэцийн эрүүл мэндийн үзлэгт оруулахаар болжээ.

Эх сурвалж: ТАСС, Интерфакс

Бэлтгэсэн ; Г.Цэнд -Аюуш

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН