0 C
Ulaanbaatar
Баа, 07 5 сар 2021 03:31:21
Нүүр хуудас Мэдээ Ч.Улаан: Мах 20 мянган тонн, гурил 3-4.5 сар, будаа 2-4.5 сарын нөөцтэй

Ч.Улаан: Мах 20 мянган тонн, гурил 3-4.5 сар, будаа 2-4.5 сарын нөөцтэй

Монгол улсад коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдэж, энэ нь гадны улс орноос зөөвөрлөгдөн орж ирснээр олон нийтийн болгоомжлол нэмэгджээ. Иргэдийн зүгээс хүнсний хэрэгцээгээ хангах гэж зах худалдааны төвүүдийн гурил будааны бөөний хэсэгт дараалал үүсгэх байдал ажиглагдаж байна. Үүнтэй холбогдуулан ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан өнөөдөр мэдээлэл хийлээ. Түүний хэлснээр мах, гурилын нөөц хангалттай, жилийн хэрэгцээгээ хангасан гэх хэлсэн юм. Тодруулбал, махны нөөц 20 мянган тонн, гурил 3-4.5 сарын нөөц, будаа 2-4.5 сарын нөөцтэй гэж мэдэгдээд байна.  

Ч.Улаан: “Улс оронд бий болсон эгзэгтэй үед ард иргэдийн дунд хүнсний бүтээгдэхүүнийг нөөцлөх сэдэл байх шиг байна. Уг нь ингэх шаардлага байхгүй. Мэдээж гаднаас орж ирж буй импортын хэмжээ тодорхой хэмжээгээр хязгаарлагдаж байна. Гэхдээ өөрийнхөө нөөцөөр бид дор хаяж гурваас дөрвөн нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний нөөцтэй байх шаардлагатай. Өнөөдрийн байдлаар махны нийлүүлэлт, нөөцөд санаа зовох асуудал байхгүй. 12 мянган тонн махыг улсын нөөцөд бэлдсэн. Өнөөдрөөс эхлээд Улаанбаатар хотын 279 цэгээр борлогдож эхэлсэн. Үүнээс гадна үйлдвэр аж ахуйн газруудад арав гаруй тонн мах хадгалж байгаа. Экспортод мах гаргахгүй байна. Ийм учраас энэ хавар махны хомсдол үүсэхгүй. Байгаа нөөцөө жигд хүргэх ажил чухал байна. Энэ чиглэлээр ажлын хэсэг гарсан.

Хамгийн гол нь үнийн хөөргөдөл гаргахгүй байх нь зах зээлийн хангамж тогтвортой байх асуудал. Зах зээл рүү нийлүүлэх бүтээгдэхүүний нөөц хангалттай байгаа энэ үед хэт огцом нэмэгдсэн худалдан авалт хийх нь үнийн савлагаа гаргах нөхцөлийг бий болгоно. Тиймээс иргэд бөөнөөр нь хүнс нөөцлөх шаардлага байхгүй. Байнгын тогтвортой нийлүүлэлт хийгдэнэ. Улаанбаатар хотод өдөрт 100-120 тонн мах нийлүүлэгдэнэ. Гурилын хувьд бүтэн жилийнхээ хэрэгцээг хангах хэмжээний түүхий эдийг гурилын үйлдвэрүүд бэлтгэсэн. Оны эхнээс 60 мянган тонн хүнсний буудай импортлох зөвшөөрөл олгогдсон. Энэ импорт түрүүчээс орж ирж байна. Ингээд үзвэл гурилын 3-5 сарын тогтвортой нөөцтэй байгаа.

Хоёрдугаар сарын 20-ны өдөр стратегийн нөөц бий болгох зорилгоор хүнсний улаан буудай импортлох зөвшөөрөл олгосон. Буудайг импортолж оруулж ирэх аж ахуй нэгж тодорсон. Үндэслэлгүйгээр хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмбэл Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газартай хамтран хуулийн дагуу хариуцлага тооцно” гэж мэдэгдлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН