Нүүр хуудасМэдээШатахуун түгээх газруудад дутуу шахалттай холбоотой гомдлын дагуу хяналт шалгалт хийлээ

Шатахуун түгээх газруудад дутуу шахалттай холбоотой гомдлын дагуу хяналт шалгалт хийлээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шатахууны жижиглэн худалдаа эрхлэгчдэд шатахуун түгээх газрууд хэмжилтийн сав байлгах, дотоод хяналтын журмаа сайжруулан, хяналтыг тогтмол хийж гомдол маргааныг шуурхай шийдвэрлэж байх талаар шаардлага хүргүүлсэн.

Уг шаардлагын хэрэгжилт ямар байгаа талаар ШӨХТГ-аас өчигдөр гүйцэтгэлийн шалгалт явууллаа. Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах “Содмонгол” болон “Тэс петролиум” ШТС-д хэрэглэгч дутуу шахалттай холбоотой гомдол гаргасан тохиолдолд хэрхэн шийдвэрлэж байгааг шалгасан юм. 

Шалгалтын үеэр шатахуун түгээх газруудын АИ-92 автобензиний түгээгүүрийн хошууны шахалтыг хэмжилтийн сав буюу мерникээр газар дээр нь шалгалаа. Дээрх хоёр ШТС-д хийсэн хэмжилтээр зөрчил дутагдал илрээгүй бөгөөд Стандарт хэмжилзүйн газраас баталгаажуулсан хэмжилтийн савтай байв. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН