15.1 C
Ulaanbaatar
Мяг, 03 8 сар 2021 04:48:02
Нүүр хуудасМэдээШинээр 22 халдвар батлагдаж Ковидын халдвартай 1 иргэн нас барлаа

Шинээр 22 халдвар батлагдаж Ковидын халдвартай 1 иргэн нас барлаа

2021 нэгдүгээр сарын 4-ний өдөр улсын хэмжээнд нийт 11,581 хүнд PCR шинжилгээ хийхэд 22 хүнд халдвар илэрсэн.

22 тохиолдол бүгдээрээ Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд 12 нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтод хамааралтай, бусад голомтуудын ойрын хавьтлаар тусгаарлагдсан хүмүүсийн анхны, хоёр, гурав дахь давтан шинжилгээгээр илэрсэн байна.

Мөнххада компанитай холбоотой 17 тохиолдол болсон. Үүнээс 6 нь тус компанийн ажилтан бол 11 нь гэр бүлийн хүмүүс нь байгаа. 

ХСҮТ-тэй холбоотой халдварын 16 тохиолдол бүртгэгдээд байна… гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

5 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол нэг иргэн нас баржээ. Нас барсан иргэн зүрхний хэм алдалт, зүрхний архаг дутагдалтай архаг хууч өвчтэй хүн коронавирусийн халдварт өртөөд ХӨСҮТ-д эмчлүүлж байсан аж. Тухайн өвчтөн 76 настай эрэгтэй хүн байсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН